ВИДЕО: Нохой, муурын үсийг засаж, хумсыг нь янзалж, усанд оруулж, тоглуулдаг “Амьтны салон” Улаанбаатарт нээгджээ

ВИДЕО: Нохой, муурын үсийг засаж, хумсыг нь янзалж, усанд оруулж, тоглуулдаг “Амьтны салон” Улаанбаатарт нээгджээ

Амьтадын үсийг нь засаж, хүссэн өнгөөр нь будах, хумсыг нь хуурайдаж янзлаад мөн л өнгө өнгөөр будаж, үйлчлүүлэгчдээ хоол өгч тухтай амраагаад тоглуулж усанд оруулдаг муур, нохой, мэрэгч амьтдын салон Улаанбаатарт үүд хаалгаа нээлээ.

Энэ газар үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун жаргалтай байлгах үүднээс хаалганаасаа эхлэн өнгө загварт нэлээд анхаарч зөвхөн амьтдын салон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Иймд хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө муур, нохойны салон хэмээн гайхаж, олон асуулт тавьдаг тухай тус салоны эзэн Ц.Номин ярьж байв.

ВИДЕО: 

“Pet's Grooming Salon” буюу муур, нохойны салоныг үүсгэн байгуулагч Ц.Номингын хувьд гурван жилийн турш гэмтэж бэртсэн нохой муур, гудамжинд яваа зовсон амьтадыг аварч, сайн эзэнтэй болгох ажлыг тууштай хийжээ. Улмаар хамгийн олон азтай савар үрчлүүлсэн Дархан хотод хоёр дахь салбараа нээж аварсан амьтдынхаа нэрэмжит болгох аж. Мөн "Хэдийгээр өөр мэргэжилтэй өөр хүн ч гэсэн амьтанд хайртай хүн ямар ч муур, нохойны хажуугаар зүгээр өнгөрч чадахаа байдаг юм байна лээ. Тэгээд л амьтадтай ажиллахаар шийдсэн" хэмээсэн юм. Улмаар нохойны өдөр өнжүүлэхэд ажилласан туршлагаа ашиглан судалгаа хийж энэхүү салоныг байгуулжээ. Ингэхдээ "нохойг хүлж, уяж байгаад хүчээр угаагаад гаргаж болно. Гэхдээ тэр нохой дахиад хэзээ ч ирэхгүй. Харин манай үйлчлүүлэгчид "Өө энд чинь тоглож, хооллож, гоё болж болдог юм байна" гэдэг мэдрэмж өгөх үүднээс аль болох арга эвийг нь олж, хялбар үйлчилдэг" гэсэн юм. Ингээд түүний “Pet's Grooming Salon”-ны тухай ярилцлагыг хүлээн авна уу.

Үйлчилгээ авч дуусаад эзнээ хүлээж буй нь

-Үйлчилгээнүүдээ танилцуулбал?

-Зарим хүмүүс жижиг мэрэгч амьтад усанд оруулах гээд байдаг. Манайх бас мэрэгч амьтан хүлээж авдаг. Жишээ нь туулай, усан гахай зэрэг амьтад хүлээж авдаг. Үс засалт нь яг нохойны өөрийнхөө стандартаар засдаг. Зарим үед эзний хүсэлтээр янз бүрийн хэлбэрт оруулан засаж болно. Эсвэл хусах үйлчилгээ үзүүлж болно. Нохойны үс буддаг үсний будаг байдаг. Үсийг нь буддаг. Цагаан нохой үсээ хөөрхөн ягаанаар будуулаад, хумсаа ягаанаар будуулдаг ч юм уу. Тиймэрхүү будалт хийж болно гэсэн үг. Харин хумсны хувьд үйлчлүүлэгчээ эхлээд усанд оруулж, хумсыг нь авна. Дараа нь хуурайдаж өнгө өнгөөр будаж болно.

-Үйлчлүүлэгч хэр ирж байна?

-Үйлчлүүлэгч ер нь сайн ирдэг. Манайх одоогоор амралтын өдөр амрах завгүй. Хүмүүс утсаар яриад "яг одоо өгмөөр байна. Яг одоо өгмөөр байна" гэнэ. Наадам, баяр ёслолын үеэр бүр илүү ачаалалтай болдог. Хүмүүс цагаан сар зэрэг баяраар нохойгоо ч бас гоё болгомоор байгаа шүү дээ.

-Дотоод шийдэл болон зөвхөн амьтадын салон яагаад нээх болсон бэ?

-Зарим хүмүүс хүүхдийн өмнөөс нохой тэжээдэг хүмүүс байдаг. Тэгээд өөрсдөд нь зориулаад хүний үс засдаг салон байгаад байхад яагаад нохой муурынх байж болохгүй гэж" тэгж бодож анх энэ санаагаа гаргасан.

-Олон улсын муур нохойн салоны стандартаар явдаг уу. Салон, угаалга хоёр чинь өөр шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бүх юм стандартаар байдаг. Мөн нэмэлтээр аль болох үйлчлүүлэгч бүрдээ анхаарч сэтгэл хангалуун байлгах зорилготой ажилладаг. Хүчээр хүчлээд угаагаад, цэвэрлээд гаргаж болно. Гэхдээ тэр нохой дахиж хэзээ ч ирэхгүй болдог. Хаширдаг, айдаг.

Тэгэхээр аль болох нохой, муурыг өөрийнх нь зөнгөөр нь өөрт нь дасгаж тайвшруулах зорилгоор "өө энд ирээд ингэж тоглож болдог юм байна. Энд ирээд хоол идэж болдог юм байна. Энд ирээд тайван хэвтэж болдог юм байна" гэдгийг мэдрүүлж, өөрсдөд нь тайван орчныг бүрдүүлж өгөх ёстой.

Тэгж байж нохой маань айдасгүй үйлчилгээгээ бүрэн аваад, хялбар гарна гэсэн үг.

-Хананы өнгө гэх мэт дотоод заслаа үйлчлүүлэгчдээ тааруулж хийсэн үү?

-Тийм ээ. Манай ханан дээр миний гардаж тэжээсэн гурван нохойн байна. Тэднийг akita dvdv, samoyed skimo гэдэг. Ийм гурван төрлийн нохой байна. Азтай савар гэх юм уу. Өөрөө яг олж аваад тэжээж байсан. Бусад нь манай найз нөхдийн нохойнууд. Дандаа од нохойнууд гэх юм уу. Харин хананы өнгө аягүй дулаахан өнгө. Нохой тод өнгийн мэдэрч тайвширдаг. Аль болох эмнэлэг биш гэж нохойд ойлгуулах гэсэн. Нохой чинь эмнэлэг гэж мэдэрвэл шууд буцаад гарч явна.

-Дахиад салбар нээх бодол байгаа юу?

-Байлгүй яах вэ. Би азтай савар аварч Дархан руу үрчлэгдэж байсан нохойнууд бас байдаг. Тэгээд Дархан, Эрдэнэтэд мал эмнэлэг хүртэл цөөхөн байдаг юм байна лээ. Салоны чиглэлийн газар ёстой байхгүй. Тийм болохоор өөрийнхөө аварч байсан амьтадын нэрэмжит салоныг нээнэ гэсэн зорилго байгаа. Ерөнхийдөө зунаас нээх байх. Баярлаад л байж байна.

-Яагаад хүмүүс салон орох хэрэгтэй байдаг вэ? Зөвлөгөө, уриалга болгож бодлоо хуваалцаач?

-Гэртээ өөрсдөө усанд оруулаад заримдаа өөрсдөө үсийг нь засаж байгаа нь гээд өм өм хайчилсан тэрийг нь янзлаад өгөөч гээд хүрээд ирдэг. Хүмүүс аймар гайхдаг. Манай энүүгээр өнгөрсөн хүмүүс танайх юу хийдэг юм. "Юу хийдэг юм. Өдөр өнжүүлэх юм уу" гэнэ. "Үгүй салон" гэхээр "Айн амьтны юу. Бүр нохойны юу. Тэгээд юуг нь засдаг юм" гээд гайхаад байдаг. Аль болох энэ соёлыг дэлгэрүүлж байнгын өдөр тутмын дадал болгож, ойлголт өгөхөөр ажиллаж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.