ШУУД: Мэдээллийн зөрүүгээ шинэчлэх хүсэлт гаргаж засварлуулсны дараа хүүхдийн мөнгийг НӨХӨЖ олгоно

ШУУД: Мэдээллийн зөрүүгээ шинэчлэх хүсэлт гаргаж засварлуулсны дараа хүүхдийн мөнгийг НӨХӨЖ олгоно

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал үүсээд буй. Тэгвэл тус асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн. Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй. Орлогыг орлуулан тооцоход орлого болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд суурилан аж байдлын үнэлгээг гаргахад зээлийн мэдээллийн статистик чанар оролцоо багатай. Тиймээс иргэдийн зээлийн мэдээллийг оруулахгүйгээр үнэлгээг хийх боломжтой гэсэн үр дүн гарсан. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй" гэлээ. 

Харин Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр "Тодруулбал, ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн.

Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл тодорхой хэмжээний зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно.

Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх асуудал байгаа" гэлээ.

ҮЗЭХ: