"Хөтөл" компанийн зээлийг төлүүлэх шүүх хурал 17 удаа хойшилжээ

"Хөтөл" компанийн зээлийг төлүүлэх шүүх хурал 17 удаа хойшилжээ

“Хөтөл” ХХК нь Хөгжлийн банканд 106.9 сая ам долларын зээл, хүүгийн өрийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл Хөгжлийн банкнаас тус зээлийг төлүүлэхийн тулд 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан байна. Гэвч шүүх хурал 17 удаа хойшлоод байгаа аж. Учир нь "Хөтөл" ХХК нь шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргадаг учир ийнхүү удаа дараа хойшлоод байгаа юм байна. Тус компани нь зээлийн барьцаа 16 ширхэг тоног төхөөрөмжийг 2.1 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалжээ. Мөн ирээдүйд бий болох хөрөнгөө барьцаалсан ч өнөөг хүртэл эл хөрөнгө нь барьцаа хөрөнгө болоогүй байгаа аж. Хуурай аргаар бий болсон үйлдвэрийг барьцаалах ёстой байсан ч улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэх шалтгаанаар эл үйлдвэрээ барьцаалаагүй талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.