ЗАСГИЙН ГАЗАР: Иргэд бүртгэлтэй холбоотой хуулиа дагаж мөрдөөгүйн улмаас хүүхдийн мөнгөний цахимжилтад асуудал үүссэн

ЗАСГИЙН ГАЗАР: Иргэд бүртгэлтэй холбоотой хуулиа дагаж мөрдөөгүйн улмаас хүүхдийн мөнгөний цахимжилтад асуудал үүссэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчид ҮСХ хүн амын өрхийн мэдээллийн сангаа шинэчлээгүй учир цахимаар буруу тооцоолол гаргах асуудал үүссэн гэсэн энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын ЗГ цахим засаглалыг бий болгох зорилт тавьж сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх түвшний төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ бүхний цаана төр хүнд сурталгүй. Иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бүх мэдээлэл ил тод нээлттэй байх нөхцөлийг хангахын төлөө зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бүртгэл хийж байгаа төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтийн үеэр ил болж гарч ирлээ.

Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал хүүхдийн мөнгөний асуудал дээр ил болж, асуудал үүссэн. Энэ нь нэг талаар төрийн байгууллагууд өмнө нь мэдээллээ нэгтгэж дүгнэж төрийн томоохон шийдвэр гаргадаггүй байсан алдаа.

Нөгөө талаар ард иргэдийн хувьд Монгол Улсад хэрэгжиж байгаа бүртгэлийн системтэй холбоотой зарим хуулиудыг биелүүлж, хангалттай түвшинд мөрддөггүй. Иймд энэ нь амьдралын хэв маягаас үүдэлтэй алдаа. Улсын бүртгэл дээр ямар нэг алдаа дутагдал байхгүй. Улсын бүртгэл сүүлийн 15 жилийн хугацаанд бүртгэлийн системийг шинэчилж бүртгэдэг байх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн 50 гаруй гаднын оронд уг бүртгэлийг хийж байна. Гадаадад төрсөн, өсөж байгаа хүүхэд бүртгэгдэх боломжийг нээнэ ажилласан. ХНХЯ хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг дагнан хариуцан ажиллаж ирсэн. Ингэхдээ сүүлийн жилүүдэд нэг ч хүүхдийн мөнгө ороогүй гэх асуудал үүсээгүй. Энэ асуудал өрхийн бүртгэлийн санд үүсэж байгаа ЗГ-аас уг асуудлыг шийдвэрлэхэд 14-21 хоног хэрэгтэй гэж үзсэн. Иргэд яаж оролцох талаар төрийн байгууллагаас мэдээллээ авна" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө