Харуулын үүргээ гүйцэтгэж байсан хилчин байлдагч шатаж буй айлд шуурхай тусламж үзүүлснээр эрсдэлээс сэргийлжээ

Харуулын үүргээ гүйцэтгэж байсан хилчин байлдагч шатаж буй айлд шуурхай тусламж үзүүлснээр эрсдэлээс сэргийлжээ

Харуулын үүргээ гүйцэтгэж байсан хилчин байлдагч айлын гэр шатаж буйг харж, цаг алдалгүй холбогдох байгууллагуудад мэдээлж, тусламж үзүүлснээр учирч болох эрсдэлээс сэргийлжээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Харуул хамгаалалтын тусгай салбарын цагийн манааны байлдагч Г.Хосбаяр үүргээ гүйцэтгэж байх үедээ нь ангийн байрлалын гадна айл шатаж байгааг харж, цаг алдалгүй мэдэгдсэнээр учирч болох эрсдэлээс сэргийлсэн байна. Иймд албан үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэсэн байлдагч Г.Хосбаярт Хил хамгаалах байгууллагын зүгээс талархал илэрхийлэв.  

Г.Хосбаяр