Өнгөрсөн баасан гарагт /2023.01.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Тус хуулийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт /2023.01.18/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, пүрэв гарагт /2023.01.19/ -т Байнгын хороогоор дэмжүүлж баасан гарагт яаралтай горимоор батлуулсан нь энэ юм.
Яаран баталсан тус хуулийг өнгөрсөн өдрүүдэд олон нийт шүүмжилж, МАН-ыг хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдлаа гэсэн юм. Тэгвэл тус хуулийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тайлбар хийжээ.
Тэрбээр "Иргэдэд гурван хардлага бий.
НЭГД, Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах гэж байна
ХОЁРТ, Намын троллчдийг хамгаалж үлдээд иргэдийн эрхэнд халдах гэж байна
ГУРАВТ, Тус хуулийг гурав хоногт баталсан шалтгаан юу вэ гэдэг хардлагууд байна. Тэгвэл “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулинд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаасан ямар ч заалт байхгүй. Та үгээ хэлж, хурцаар шүүмжилж болно. Гагцхүү нотлох баримтгүйгээр доромжлох, заналхийлэх, сошиал дайралт хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалтад хүрээг нь тодорхойлж өгсөн. Цахим орчинд гэмт хэрэг хийдэг, ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг троллчид “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний эрх зөрчих гэж байна" гэх малгайн дор эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж байна. Зөрчилтэй контентыг 72 цагийн дотор хянан шийдвэрлээр фэйсбүүк рүү хандан "үлдээх үү, устгах уу" гэдэг асуудлыг шийдвэрлэнэ.
Олон нийттэй харилцах нэгж байна. Энэ нэгж троллчдод хяналт тавина. Харин энэ нэгжийг сэтгүүлчид, мэргэжлийн холбоод болон олон нийт хянана. Гурав хоногт баталсны тухайд надад өөр арга байгаагүй. Хэрвээ энэ хуулийг баасан гарагт батлаагүй огт батлагдахгүй байсан. Бөөн хардлага сэрдлэгэ дундуур энэ хууль батлагдахгүй байсан. " гэлээ.
ҮЗЭХ: