Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь аймаг сүүл мушгив

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь аймаг сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг танилцууллаа.

УЗ-ийн дарга, доктор П.Цагаан "Энэхүү тайлан нь өнгөрсөн хугацаанд төр засаг, аймгийн удирдлагаас явуулсан бодлогын үр дүн. Аймгуудын өрсөлдөх чадварыг Засаглал, Бизнес, Дэд бүтэц, Эдийн засаг дөрвөн багц асуудал, 174 шалгуураар хэмждэг. Улмаар бизнес эрхлэгчдийн санал асуулт, ҮСХ-ны тайланд үндэслэн энэ судалгааг хийдэг.

Энэ жилийн хувьл 21 аймгийн дундаж оноо 11 жилийн дараа гурван оноогоор нэмэгдсэн байна. Гэвч бизнес эрхлэгчдийн үр ашиг есөн оноогоор буурсан. Дархан Уул аймаг гуравдугаар байрт хэвээрээ боловч шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг ихтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ. Учир нь авлига нэмэгдэж орон нутгаас аймгийн төв рүү чиглэсэн шилжилт нэмэгдсэн байна. Завхан аймаг хоёрдугаарт хэвээрээ боловч удирдлагын бодлого, илт тод байдал суларсан байна. Харин өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул аймаг удаалсан.

Ард иргэдийн амьжиргаа нь хамгийн их сайжирсан нь Дорноговь аймаг бол Ховд аймагт хамгийн их мууджээ. Хэрэглээний үнэ Говь-Алтай аймагт хамгийн бага өссөн. Дундаж цалингаар Орхон аймаг нэг сая 700 мянган төгрөгөөр тэргүүлдэг бол Баян-Өлгий аймаг 852 мянган төгрөгөөр сүүлд орсон.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс зургаан оноогоор буурсан. Аймаг тус бүрээр нь харвал гурван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд:

  • Булган,
  • Завхан,
  • Говь-Алтай

аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос ахиагүй байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс зургаан оноогоор буурлаа. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг есөн оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг зургаан оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Харин өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлсэн. Орхон аймаг 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан.

Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна.

Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын гурван аймаг байна.

21 аймгаас Дундговь 21, Завхан 20, Булган 19, Говь-Алтай 18, Баянхонгор 17 аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.

Нийт 21 аймгаас гурван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна.

Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ. 

21 аймгаас Дундговь [21], Завхан [20], Булган [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.