МАН-ынхан баяраа тэмдэглэсэн учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулав уу

МАН-ынхан баяраа тэмдэглэсэн учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулав уу

Товлосон ёсоор өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах байсан ч хуралдсангүй. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Л.Даваасүрэн нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор байв. 

Энэ долоо хоногт 2020 оны улсын төсөв, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тиймээс Үндсэн хууль, улсын төсвөө баталсан эрх баригчид өчигдөр баяраа тэмдэглэсэн учраас өнөөдөр хуралдаагүй байх магадлалтай  гэх таамаг байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан Үндсэн хуулиа таван сар тасралтгүй хэлэлцэж байж баталсан учраас өчигдөр найрласан байна. 




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

47 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

52 минутын өмнө