Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.