Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн гаралтыг судалжээ.
Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт 7.8 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 7,861,373 зөрчилд шийтгэл оногдуулснаас шүүх 25,415 зөрчилд нь, эрх бүхий албан тушаалтан 7,835,958 зөрчилд нь шийтгэл оногдуулсан байна.