УИХ дахь АН-ын бүлэг "Хэвлэлийн эрх чөлөөний тухай" хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажлын хэсэг байгуулна

УИХ дахь АН-ын бүлэг "Хэвлэлийн эрх чөлөөний тухай" хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажлын хэсэг байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.02/ хуралдаж, хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт болон мөнгөний бодлогын асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглоно гэж заасан. Гэтэл энэ хууль бодитоор хэрэгжихгүй, төрийн бүх байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байна. Энэ нь дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өрсөлдөөнгүй болгож, шахаж байна. Ингэснээр нэг талыг барьсан мэдээлэл давамгайлах нөхцөл бүрдэж байна. Иймд хэвлэлийн эрх чөлөөг хангах, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажиллах ажлын хэсэг байгуулж байна” гэв.