Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээ болон төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, харилцан туршлага солилцох, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өвөлжилтийн бэлэн байдал” нэгдсэн арга хэмжээг Шинэ зуун айл төвд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв болон зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэр, ногоон байгууламж, тохижилт, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцжээ.


Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд хувийн хэвшлийн 35, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хоёр буюу нийт 37 байгууллагын 850 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Мөн 450 гаруй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн өвөлжилтийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байгааг мэдээллээ.

