Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, энэ сарын 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.