Монголд тахь нутагшуулах цэг сонгох ажил амжилттай дуусжээ

Монголд тахь нутагшуулах цэг сонгох ажил амжилттай дуусжээ

Монголын зүүн хэсэгт 2026 он гэхэд эхний тахийг нутагшуулахаар төлөвлөж байгаа аж.

Тодруулбал, Чех улсын Пра амьтны хүрээлэн болон монголын эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг Монгол улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгажээ. Судалгааны үндсэн дээр Дорнод аймгийн Халх гол сумын Сүмийн хоолой, түүний ойр орчмын бүс нутаг нь хамгийн тохиромжтой. Тахь нутагшуулах цэг сонгох үйл явц дууссан тул “Дорнын тахь” төсөл хэрэгжих шатандаа орж байна. Төслийн хүрээнд 2026 он гэхэд эхний тахийг нутагшуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: zoopraha.cz