Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан бусдыг залилсан 18-19 насны гурван залууг илрүүлжээ

Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан бусдыг залилсан 18-19 насны гурван залууг илрүүлжээ

Cүүлийн үед олны танил хүмүүс, хамтлаг, дуучдын нэр зургийг ашиглан пэйж хуудас ажиллуулж байр, машин, гар утас өгөхөөр амлалаа гэсэн утгатай пост оруулж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн хүмүүсийн шуналыг хөдөлгөн залилдаг гурван залууг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.

Шалгахад Сэлэнгэ аймгийн харьяат М.Б, Улаанбаатар хотын иргэн О.Э, Г.Н нар 2000-2001 онд төрсөн, 18- 19 настай гурван залууг цахим орчныг дээрх байдлаар ашиглан 150 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг хохироосон хэрэгт буруутгаад буй аж.

Дээрх гурван залуугийн нэг нь БНХАУ-д сурч байгаад ирсэн бол нөгөө нь МУИС-ийн оюутан юм.