СУРВАЛЖИЛГА: Монгол Улстай геополитикийн хувьд төстэй Казахстанд валютын ханш унаж байгаа бол, манайд рубль унаж, ам.доллар, юань тогтмол өсөж байна

СУРВАЛЖИЛГА: Монгол Улстай геополитикийн хувьд төстэй Казахстанд валютын ханш унаж байгаа бол, манайд рубль унаж, ам.доллар, юань тогтмол өсөж байна

Орос, Украины дайнтай холбоотойгоор барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авч дэлхийн зах зээлд рублийн үнэ огцом унаад буй. Харин манай орны хувьд өнгөрсөн оны есдүгээр сарын /2022.09/ эхээр валютын хар захуудаар рубль огцом өсөж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

ВИДЕО:

Энэ үеэр валют арилжааны хар зах дээр “рубль төгрөг болгоод, ам.доллар авах уу” хэмээх хэлц үг гарсан юм. Учир нь манай улсад рубль өндөр үнэтэй байсан тул ОХУ-ын иргэд өөрийн орны мөнгөн дэвсгэрт /рубль/-ээ авч ирж, төгрөгөөр солиулаад, ам.доллар худалдан авснаар зохиомол эрэлтийг үүсгэж, ам.долларын ханшийг өсгөж байна уу гэх хардлагыг ч төрүүлээд байсан юм.

Тэгвэл 50-70 төгрөгийн хооронд тогтмол өсөлттэй байсан рублийн ханш нэгдүгээр сарын 15-наас /2023.01.15/ буурч энэ долоо хоногт 46-47 төгрөг болсон байна.

Харин ам.долларын ханшийн хувьд тогтмол өсөлттэй байгаа юм. Тодруулбал, ердөө нэг сар /2023.01.28/-ын 3490 төгрөг байсан бол өчигдөр /2023.02.28/ 3530 төгрөг буюу 40 төгрөгөөр өссөн байна. БНХАУ-ын юанийн хувьд хоёрдугаар сарын эх /2023.02.02/-ээр хамгийн өндөр ханш буюу 520 төгрөг үртэл өссөн бөгөөд тухайн өдрөөс хойш буурсан байна. Мөн өчигдрийн /2023.02.28/ байдлаар валютын "Найман шарга" валютын зах дээр 509 төгрөг болж өмнөх өдөр /2023.02.27/-өөсөө 3 төгрөгөөр өссөн байв.

Энэ бүх валютын ханшийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөх гол суурь болж байгаа ч, гадаад валютын ханшийг тогтвортой байлгах гол үүрэгтэй Монголбанк ажлаа хангалттай хийж чадахгүй байгаагийн илрэл юм. 

Сонирхуулахад, манай улстай геополитикийн хувь адилхан Казахстан улсад рублийн ханш 5.93 тэнгэ байгаа нь өмнөх сарын мөн үеэс 10 гаран хувиар буурсан үзүүлэлт юм. Харин ам.долларын хувьд тус улсад өмнөх сарын байдлаар 459.59 тэнгэ байсан бол одоо 445 тэнгэ болж дөрвөн хувиар буурчээ. БНХАУ-ын юань нь тус улсад нэгдүгээр сарын 13-ны /2023.01.13/ өдөр 68.9 тэнгэ хүртэл өсөөд өчигдрийн /2023.02.29/ байдлаар 64 тэнгээ хүртэл найман хувиар буурсан аж.

ОХУ-ын рубль Казахстаны тэнгэ ханшаарБНХАУ-ын юань Казахстаны тэнгэ ханшаарАНУ-ын ам.доллар Казахстаны тэнгэ ханшаар




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө