Хөвсгөл далайн зарим хэсэгт хил гарч мөс хагарсан тул иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл далайн зарим хэсэгт хил гарч мөс хагарсан тул иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хатгал тосгоноос баруун хойд зүгт 14 км-т Живаагийн хил, мөн 30км-т Хүслийн хад буюу Сумаа хаднаас 20 км-т Хирвистийн үзүүр гэдэг газар хар хил гарсан байгаа тул Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхын онцгойлон анхааруулж байна.

Мөн Хатгал тосгонд Мөсний баяр үзэж сонирхож байгаа иргэд хориглох тэмдэг байрлуулсан газраас бусад газраар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байдаг аж.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө