Хойд Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзжээ

Хойд Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзжээ

БНАСАУ /Хойд Солонгос/-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын уриалгад БНАСАУ-ын Гадаад хэргийн яам татгалзсан хариу өгчээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Ким Ке Гван “KCNA” агентлагаар дамжуулан өчигдөр буюу даваа гарагт мэдэгдэл хийжээ. Тэрээр “БНАСАУ “өөрт ашиггүй” дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолгүй байна. Хэрэв АНУ бидэнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол биднийг дайсан хэмээн үзсэн дайсагнасан бодлогоо зогсоох хэрэгтэй” гэжээ.