Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө  Хөвсгөлийн уулсаар цас орно.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.