Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө хоёр удаа дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө хоёр удаа дараалан газар хөдөлжээ

Өнөөдөр /2023.03.04/ өглөөний 5:30 цаг минутад Рэнчинлхүмбэ сумаас 22 километрийн зайд 3,6 магнитудын хүчтэй, 9 цаг 18 минутад Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна. Харин  Улаан-Уул сумын нутагт болсон  газар хөдлөлт хүн амьдардаггүй хилийн бүс нутагт болсон бөгөөд Мунгараг, Хөгийн голд хаваржиж буй айлуудад хүчтэй мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй байна.

Хөвсгөл аймагт он гарсаар 8 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний зургаа нь Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон гэдгийг  Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.




Улаанбаатарт 19 градус дулаан байна

11 цагийн өмнө

Шуурхай мэдээ