ФОТО: Казак үндэстний соёлыг сурталчлах "Бүргэдийн баяр" арга хэмжээ амралтын өдрүүдэд болж байна

ФОТО: Казак үндэстний соёлыг сурталчлах "Бүргэдийн баяр" арга хэмжээ амралтын өдрүүдэд болж байна

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээ энэ амралтын өдөр /2023.03.04-05/-үүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт хоёр xоногийн хугацаанд зохион байгуулж байна. Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ болж байгаа юм.