Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна. Маргааш буюу энэ сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи энэ сарын 6, 8-нд нутгийн зарим газраар, энэ сарын 7, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.