ФОТО: Цасан баримал урлаачдын найман өдрийн турш хийсэн "Цасан хотхон"  Цагааннуур суманд сүндэрлэлээ

ФОТО: Цасан баримал урлаачдын найман өдрийн турш хийсэн "Цасан хотхон" Цагааннуур суманд сүндэрлэлээ

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам өнөөдөр /2023.03.05/ Цагааннуур сумын Гурвансайханд болно.

Энэ үеэр орон нутгийн онцлог бүхий бүтээлийг цасан баримлаар урлаж Монголд анх удаа цасан хотхон байгуулахаар Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг ажиллаж буй талаар бид мэдээлж байсан. 

Тэгвэл Монголын цасан баримлын урлаачид найман өдрийн турш Хөвсгөл аймгийн Цаачин иргэд түүний түүх гарал, ёс заншил, өв соёлын бахархлыг илэрхийлсэн 10 төрлийн цасан баримал урлаж, баярын зочдод үзүүлэхэд бэлэн болжээ. 

Тус багийн хамт олон Пинланд Хейнола олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, жил бүр Хятадын зүүн хойд мужийн Харбин хотод уламжлал болгон зохион байгуулагддаг цас мөсний фестивальд 2019 онд Нарны хатан бүтээлээр 3-р байрт шалгарч байсан туршлагатай хамт олон билээ. 

ФОТО:




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө