Туул голын мөс нимгэрч, зарим хэсэгтээ халиа үүсэж эхэлснийг анхаарууллаа

Туул голын мөс нимгэрч, зарим хэсэгтээ халиа үүсэж эхэлснийг анхаарууллаа

Туул голын мөс нимгэрч, зарим хэсэгтээ халиа үүсч эхэлсэн тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарч, хаврын шар усны үер удахгүй эхлэхтэй холбоотойгоор иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах зорилгоор Туул голын сав газрын захиргааны даргын баталсан хуваарийн дагуу албан хаагчид гуравдугаар сарын 4,5 өдрүүдэд Туул голын дагуу эргүүл хийж эхэллээ. 

Эргүүлийн ажлыг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд Туул гол дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд амралтын өдрүүдээр Туул гол дээр ирж амарч, зугаалж буй иргэдэд тээврийн хэрэгсэлтэй гол дээгүүр зорчихгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж ажилласан байна. 

Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор шар усны үер болох, голын мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр Туул гол дээр тоглуулахгүй байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа