ВИДЕО: Түргэн уулын цоохор ирвэс эзэмшил нутагтаа камер байршсаныг анзаарч сонирхож буй нь бичигджээ

ВИДЕО: Түргэн уулын цоохор ирвэс эзэмшил нутагтаа камер байршсаныг анзаарч сонирхож буй нь бичигджээ

Түргэн, Цагаан шувуутын уулсын орчимд байрлуулсан автомат камерын бичлэгт хоёр сарын хугацаанд бичигдсэн дүрс бичлэгийг Идэвхтэн байгаль хамгаалагч Б.Ганболд WWF Mongolia байгууллагын хамт олонтой хуваалцжээ.

Түргэн уулын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Ганболдын тавьсан камерт байгаль хамгаалагчдын уулын эзэн хэмээн нэрлэж заншсан цоохор ирвэс, саарал чоно, харлаг тэх, үнэг, буга, хадны суусар, арга, бүргэд, тас зураг зэрлэг амьтад бичигдсэн байна. Мөн эл хугацаанд камерт өртсөн амьтадаас уулын эзэн гэх цоохор ирвэс камер байршсаныг анзаарч дөрвөн удаа ирж сонирхон үзэж, самардаж буй нь бичигджээ.

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө