"Ц.Гарамжавын зээ хүүг Х Богд хэмээн Далай лам хэлсэн" гэсэн тайлбартай мэдээлэл нийтлэгджээ

"Ц.Гарамжавын зээ хүүг Х Богд хэмээн Далай лам хэлсэн" гэсэн тайлбартай мэдээлэл нийтлэгджээ

"Сар шинийн баяр"-ын шинийн 3-нд Х Богдыг ширээнд нь залах ёслол Гандантэгчэнлин хийдэд нууцаар болсон гэх мэдээлэл гарсан. Харин Гандантэгчэнлин хийдээс, "тус мэдээллийг үгүйсгэж Х Богд аль эрт тодорсон. Харин хэний, ямар хүүхэд тодорсон нь нууц. Учир нь Х Богдын асуудал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Харин зарим эх сурвалжууд Монполимет группийн эзэн Ц.Гарамжавын зээ хүү Х Богдоор аль эрт тодорсон гэх үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллийг ч тухайн үед нийтэлж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.03.08/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сэтгүүлчид, “Саяхан Далай ламын оролцсон нэг арга хэмжээнд Ц.Гарамжав болон түүний охин Н.Мөнхнасан мөн зээ хүү нар оролцсон гэх зураг"-ийг нийтэлж, энэ үеэр Далай лам "Х Богд тус арга хэмжээнд хүрэлцэн ирээд байгаа" гэж мэдэгдсэн. Далай лам “Х Богд” гэж Ц.Гарамжавын зээ хүүг хэлсэн гэх тайлбартайгаар мэдээлсэн байна.

Харин Далай ламын оролцсон тус арга хэмжээний талаар олон улсын хэвлэл болон албаны мэдээлэл огт гараагүй байна.  

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зураг