БАРИМТ: Л.Наранбаатар ажилдаа бараг ирэхгүй байгаа тул "Хөтөл"-ийн үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байдалд оржээ

БАРИМТ: Л.Наранбаатар ажилдаа бараг ирэхгүй байгаа тул "Хөтөл"-ийн үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байдалд оржээ

Хөтөлийн "цемент шохой"-н үйлдвэрт Л.Наранбаатарын явуулж буй хууль бус, чадамжгүй үйл ажиллагаа зэргээс шалтгаалан үйлдвэрийн ажилчид ажил хаяхаар болж, энэ тухайгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Хөтөлийн "цемент шохой"-н үйлдвэрийн Л.Наранбаатар нь сүүлийн саруудад ажилдаа очихгүй үйлдвэрийн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах болжээ. Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сард долоон удаа,  арванхоёрдугаар сард 10, нэгдүгээр сард 5, хоёрдугаар сард гурван удаа ажилдаа очсон байж болзошгүй баримт мэдээллийг эх сурвалж бидэнд ирүүлсэн юм.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн жижүүрийн тэмдэглэл

Угтаа өдгөө тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байх учиртай ч завсар үйлчилгээний ажлыг хийж дуусгаагүйгээс үйлдвэр ажиллаж эхлэх боломжгүй болоод байгаа аж.

Ийм хүнд цаг хугацаанд тэрбээр ийнхүү ажилдаа очиж, удирдлага зохион байгуулалтаар хангахгүй байгаа нь түүнийг ажлаас нь чөлөөлөх бас нэгэн шалтгаан гэдгийг тус үйлдвэрийнхэн онцолж байгаа аж.

Мөн тус үйлдвэрийн ТУЗ-өөр нийт орон тоог 2022 он болон 2023 онд 765 хүний орон тоогоор батлуулжээ. Гэвч өнгөрсөн онд нийт 826 ажилтан ажилласан бөгөөд энэ онд батлагдсан орон тоогоор ажиллахын тулд гол үйлдвэрийн ажилчдаас орон тооны цомхотгол хийж, ажлаас халсан байна. Л.Наранбаатар нь ийнхүү үйлдвэрийн ажилчдыг ажлаас чөлөөлсөн ч Захиргаа удирдлагын багтаа шинээр орон тоо гаргасаар байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, цахим орчинд сошиалаар ажлаа явуулдаг гэх шүүмжлэлд ихээр өртөж, ажилдаа бараг очихгүй байгаа гэх Л.Наранбаатар нь "Гадаадын ижил төстэй байгууллагатай 35.2 сая төгрөгөөр туршлага солилцох"-оор энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Шилэн дансандаа мэдээлжээ.