ТОДРУУЛГА: Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М нь өршөөлийн хуулиар суллагдаагүй. 409 дүгээр хаалттай хорих ангид ялаа эдэлж байна

ТОДРУУЛГА: Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М нь өршөөлийн хуулиар суллагдаагүй. 409 дүгээр хаалттай хорих ангид ялаа эдэлж байна

Цахим сүлжээнд “2010 онд Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн Н.Мөнх-Оргил өршөөлийн хуулиар 2022 онд суллагдсан” гэх мэдээлэл тархаад байна.

Бид энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад, “Иргэн М-д гурван шатны шүүхээр цаазаар авах ял оноосон. Тэрбээр одоо 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа. Өршөөлөөр суллагдсан зүйл байхгүй” гэлээ.

Ташрамд дурдахад, Өршөөлийн хууль нь тодорхой гэмт хэргийг хамруулдаггүй бөгөөд тухайлбал хүн амины хэрэг, хүчин, залилангийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулдаггүй юм.

Хэргийг эргэн сануулбал, Н.Мөнх-Оргил нь 2010 оны 5 дугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 7 настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, 2010 оны 4 дүгээр сарын 21-нд мөн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны 4 дүгээр сарын 22-нд мөн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө