"Нөхрийнхөө үхлийн шалтгааныг бусадтай үгсэн, нууж худал мэдүүлэг өгсөн" эмэгтэйг шалгаж эхэлжээ

"Нөхрийнхөө үхлийн шалтгааныг бусадтай үгсэн, нууж худал мэдүүлэг өгсөн" эмэгтэйг шалгаж эхэлжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 11 /2023.03.11/-ний өдөр хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг үйлдсэн байж болзошгүй 28 настай, эрэгтэй “Ц” гэгчийг хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн талийгаачийн эхнэр болох 35 настай, эмэгтэй “Б” гэгчийг гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсээр байж үгсэн тохиролцож, нуун дарагдуулж, худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.