Олон удаагийн үйлдлээр иргэдийн бод малыг хулгайлсан этгээдүүдийг олж илрүүлжээ

Олон удаагийн үйлдлээр иргэдийн бод малыг хулгайлсан этгээдүүдийг олж илрүүлжээ

Олон удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан этгүүдүүдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-наас энэ оны хоёрдугаар сарын 15-ны хооронд тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 7 удаагийн үйлдлээр иргэдийн 9 тооны бод мал /үхэр 8, адуу 1/ хулгайлж, бусдад 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө