Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.03.17/ 10:00 цагаас БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон медаль гардуулах аж. Мөн 11:30 цагаас сонсогчдод МУ-ын Ерөнхийлөгч, ЗХ-ий ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх юм байна.
