ШУУРХАЙ: "Танилын хүрээ, шаардлага хангаагүй хэр нь төрд ажилд орсон хүмүүсийг мэдээлэл"-ийг ЗГХЭГ-т яаралтай ирүүлэх чиглэлийг өгчээ

ШУУРХАЙ: "Танилын хүрээ, шаардлага хангаагүй хэр нь төрд ажилд орсон хүмүүсийг мэдээлэл"-ийг ЗГХЭГ-т яаралтай ирүүлэх чиглэлийг өгчээ

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, шүүр, шувуу, шилжүүлэн авах зэрэг “5Ш” ажиллагааг зарлаж, улмаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хариуцан ажиллаж буй.

Тэгвэл авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалтын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах ажлыг эхлүүлжээ.

Энэ зорилтын хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газарт “шүүр” ажиллагааны хүрээнд чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд шаардлага хангаагүй хэр нь төрд ажилд орсон, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн удаа зөрчсөн зэрэг албан тушаалтнуудыг шалган тогтоож, ирэх сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх чиглэлийг өгчээ.

ЗГХЭГ-ын чиглэл




Өнөөдөр тахиа өдөр

45 минутын өмнө