Б.Энх-Амгалан: Ерөнхийлөгч сайжруул гэж хориг тавьсан "сошиал дахь хүний эрхийн хуулийг" нийгэмд буруугаар ойлгуулж байна /ВИДЕО/

Б.Энх-Амгалан: Ерөнхийлөгч сайжруул гэж хориг тавьсан "сошиал дахь хүний эрхийн хуулийг" нийгэмд буруугаар ойлгуулж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ хуулийн ач холбогдлын мушгиж гуйвуулаад байх юм. Энэ хууль нь терроризм, үндэсний эв нэгдлийг бушинуулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх. Үндэсний болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийхэд өдөөх болон уриалах, садар самууныг сурталчлан, амиа хорлоход хүргэж уриалах зэрэг 12 асуудлыг зохицуулж буй хууль.

Ерөнхийлөгчийн тавьж байгаа хориг бол "энэ хуулиа улам чамбай болго ач холбогдол нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь ойлгож байна. Хийгүй чамбай хийгээд нэмж боловсруулаад ир" гэсэн санаа шүү дээ.

Гэтэл маш буруу хууль батлах гэж буй мэтээр нийгэмд ойлгуулаад байх юм. Тиймээс буруу хууль гэж яриад байгаа хүмүүст хэд хэдэн статистик хэлж өгье. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 сая байна. Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.8 сая байгаа. Эндээс 1.1 сая хэрэглэгч нь хуурамч хаяг байна гэдгийг нотолсон. Энэ байж байх ёстой зүйл юм уу. Мөн 650 мянган бүртгэлгүй дугаар байсан. Одоо 45 мянга болсон гэсэн тоо байгаа. Энэ асуудлаа яах эсэхээ бодох хэрэгтэй.

Монгол Улс 2020 оны байдлаар кибер аюулгүй нөхцөл байдлаараа 194 орноос 120-д байна. Цахим засаглалын аюулгүй байдлын индексээрээ 163 орноос 123-т байна. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын тоо сүүлийн гурван жил огцом өссөн. Өдөрт хийгдэж байгаа цахим халдлагын тоо нэг сая 800 мянга давсан. Үүний 80 хувь нь гаднын санхүүжилттэй. Гэмт хэргийн тоо маш их өссөн. 2019 онд 737 гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдсэн. хохирол нь 985 сая төгрөг байсан. Тэгвэл 2022 онд энэ тоо 11 дахин өссөн. 8563 болсон. Хохирол нь 22 дахин өсөж 21 тэрбум 927 сая төгрөг болсон.

Хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан. Садар самуунд уруу татсан. Хүүхдийг хүчирхийлсэн нөхцөл байдлууд шүүхээр шийдэгдсэн баримтууд байгаа юм. Энэ нөхцөлүүдээ бид цаашид харж үзэх ёстой юм шүү гэдгийг хэлэх ёстой юм. Бидний яриад байгаа. Ардчиллын үнэ цэнийг дээшлүүлээд байгаа. Хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг дэлхийн 17 орон олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай болсон байна. Мөн 50 гаруй орон энэ асуудалд хуулиа гаргаж баталж байна. Тиймээс ЗГ энэ хуулийг оруулж ирж, дахин боловсруулах хэрэгтэй" гэлээ.

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

15 минутын өмнө