Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цэлмэг. Өдөртөө Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг, зөөлөн  салхитай. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө