Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж "Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Одоогийн байдлаар гадаад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна" гэдгийг тодотголоо.