“Петрочайна дачин тамсаг” компани олон тооны үхсэн зээрийг нууцаар булдаг байсан байж болзошгүй байгаа аж /ВИДЕО/

“Петрочайна дачин тамсаг” компани олон тооны үхсэн зээрийг нууцаар булдаг байсан байж болзошгүй байгаа аж /ВИДЕО/

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компани олон тооны үхсэн зээрийг шөнийн цагаар нууцаар булж, ул мөрөө баллах гэж байсан тухай мэдээлэл гарсан.

Энэхүү мэдээллээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт багтсан иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд ажиллаж байгаа аж.

Тэгвэл энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг ажиллаж байсан бөгөөд ажиллах явцад үхсэн зээр их хэмжээгээр булж байсан үйлдлийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байсан төлөөлөл илрүүлж. Газар дээр нь хяналтын ажлын хэсэг ажиллаж байна” гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө