Чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ

Чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар”, УИХ-ын гишүүн гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нараас “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.