УИХ-ын дарга асан З.Энхболдыг түүний хамаарал бүхий “Страто” ХХК нүүрс тээвэр хийхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг прокуророос яллагдагчаар татсан байна. Мөн Нийслэлийн прокуророос З.Энхболдод хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар шүүхэд хандсан талаар эх сурвалж мэдээллээ.
