Орхон аймгийн Засаг дарга өнөөдрөөс утаат болон электрон тамхи татах, худалдахыг хориглох захирамж гаргажээ

Орхон аймгийн Засаг дарга өнөөдрөөс утаат болон электрон тамхи татах, худалдахыг хориглох захирамж гаргажээ

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдрөөс /2023.03.27/ 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглох захирамж гаргажээ.

Тус захирамжид: 

  • 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдаалах,
  • 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг тус тус хориглов.