Монгол банкны ерөнхийлөгчид Д.Баярсайханыг, СЗХ-ны даргад Д.Баярсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

Монгол банкны ерөнхийлөгчид Д.Баярсайханыг, СЗХ-ны даргад Д.Баярсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2019.11.21/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна. Ингээд Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн байна. 

Тэднийг томилох эсэх асуудлыг яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 

Б.ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

Боловсрол, мэргэжил:

  • 1989-Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
  • 1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр

Ажилласан жил:

  • 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

Д.БАЯРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга

  • Боловсрол:
    1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол
    1991-1993| МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол
    1993-1997| Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
    2002-2004| АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр
  • Ажлын туршлага:1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
    1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
    2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
    2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
    2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
    2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.