СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Гадаад руу явуулж өгнө" хэмээн иргэдийн мөнгийг залилах гэмт хэрэг 80 хувиар өссөн байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Гадаад руу явуулж өгнө" хэмээн иргэдийн мөнгийг залилах гэмт хэрэг 80 хувиар өссөн байна

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна.  

Тухайлбал, залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн байна.

Мөн иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч "Виз найдвартай гаргана" гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байна.

Улмаар бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй "аман гэрээ" хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгдсээр байна. Тодруулбал, Солонгос Улс руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн  визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой юм. Иймд иргэд та бүхнийг залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.