ШУУРХАЙ: Яллагдагч З.Энхболдод хилийн хорих тавих саналыг прокурор дахин гаргах эрх нь нээлттэй гэдгийг шүүх онцолжээ

ШУУРХАЙ: Яллагдагч З.Энхболдод хилийн хорих тавих саналыг прокурор дахин гаргах эрх нь нээлттэй гэдгийг шүүх онцолжээ

УИХ-ын дарга асан З.Энхболдыг прокуророос яллагдагчаар татаж, түүнд "хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах" прокурорын саналаас шүүх татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина. 

Тэгвэл эл хэргийн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан ёсны мэдээллийг өглөө. Тус мэдээлэлд "Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан З.Энхболдод “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” санал /2023.03.24/ ирүүлснийг шүүх /2023.03.27/ хянан хэлэлцлээ. 

Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №91 дугаартай З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гарсан байна.            

Уг тогтоолтой З.Энхболд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр танилцсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...сая /2023.03.27/ өмгөөлөгчийн хамт прокурорын тогтоолтой танилцаад, мэдүүлэг өгөөд ирлээ...” гэх тайлбар болон Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын танилцах хэсэгт /З.Энхболд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гээд гарын үсэг зурсан/ баримт зэргээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ...” гэж, 

Мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ /Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох/ авна...” гэж тус тус заасан. Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.  Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн санал дахин гаргах эрх нь нээлттэй болно" гэдгийг тодотгожээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө