ШУУРХАЙ: Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөөдөр гарчээ

ШУУРХАЙ: Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөөдөр гарчээ

Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан хүнийнх нь амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөөдөр Хан-Уул дүүрэгт гарчээ. 

Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг такси үйлчилгээ эрхлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.