ШУУРХАЙ: Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, "Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх" асуудлыг хэлэлцэж байна

ШУУРХАЙ: Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, "Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх" асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг "нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татаад буй. Харин өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокурорын газраас эдгээр гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл яг одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх" эсэх асуудлыг хэлэлцэж байна.