СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийг хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн этгээд согтуу байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийг хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн этгээд согтуу байжээ

Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн онц ноцтой хэрэг өчигдөр /2023.03.28/ Хан-Уул дүүрэгт гарсан билээ. 

Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэх 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээд, жолооч, амь хохирогч нарын хооронд маргаан болсон байж болзошгүй гэх хардлага байгаа аж. 

Хэргийн талаар эргэн мэдээлэхэд, 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.