ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан гэх Хятад иргэнийг нутаг буцааж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан гэх Хятад иргэнийг нутаг буцааж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, танхайрсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11 /2021.11.11/-ний өдөр гарсан билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь Чингэлтэй дүүргийн "Теди" төвийн урд байрлах "BTEG" гэх ажлын байран дээрээ хохирогч гэгдэж байсан БНХАУ-ын иргэнийг дуудаж уулзаж, улмаар маргалдаж биед нь халдсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан юм. Тэгвэл тус хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан байна.

Нарийвчилбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан гэх БНХАУ-ын иргэн Чен хо нь "Олимпын гүүр"-ний төсөлд инженерээр ажилладаг байсан бөгөөд төслийн ажил дууссан гэх шалтгаанаар түүнийг нутаг буцаасан байна. Ингэхдээ хохирогч гэгдэж байсан БНХАУ-ын иргэн Чен хогоор "Гомдолгүй" гэх бичиг хийлгэсэн гэх мэдээлэл байна. Улмаар үүнд нь үндэслэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан аж.