ШУУРХАЙ: "Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргаас огцруулсан" Хотын даргын захирамж гарчээ

ШУУРХАЙ: "Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргаас огцруулсан" Хотын даргын захирамж гарчээ

Өчигдөр /2023.03.29/ нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчид хуралдаж “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулж” шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2023.03.30/ Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийн дагуу “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах” захирамжыг гаргасан байна. Тус захирамжид, “Өлзий-Оршихын Сумъяабаатарыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаас огцруулсугай. Ө.Сумъяабаатартай холбоотой тооцоог Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсүгэй” гэжээ. 

Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаас огцруулсан захирамж. 2023.03.30




Улаанбаатарт 20 градус дулаан байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ