Huawei Америктай шүүхдэлцэнэ

Huawei Америктай шүүхдэлцэнэ

БНХАУ, АНУ-ын хоорондын худалдааны дайн даамжирч, улмаар АНУ Хятадын Huawei компанийг хар жагсаалтанд оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн технологи, хэрэгсэл худалдан авахыг хориглосон юм.

Харин энэ шийдвэр нь АНУ-ын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн Huawei компани Америкийн шүүхэд ханджээ.

ВВС агентлагийн дамжуулснаар, Хятадын теле харилцааны Huawei компани АНУ-ын гаргасан хууль тогтоомж нь тус улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, энэ талаар холбогдох шийдвэр гаргуулахаар ажиллаж эхлэсэн талаар лхагва гаригт мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын дундуур  АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын Huawei компанийг хар жагсаалтанд оруулсны улмаас  тус компани Америкийн үйлдвэрлэгчдээс технологи авах боломжгүй болсны дээр энэ компанийг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр Америкийн бизнес салбарынхантай ажил хэрэг явуулахыг хориглосон. 

Харин энэхүү хориг нь гагцхүү “Huawei компанийг буруутан гэж харагдуулан, АНУ-ын зах зээлээс  тус компанийн бүтээгдэхүүнийг шахан гаргах зорилготой. Харин энэ нь АНУ-ын үндсэн хуулиар хориотой” гэж үзэж байгаагаа компанийн удирдлагууд мэдэгджээ.