МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

2019-11-28 14:05

МҮОХ-ны Ерөнхийлөгчийг 2020 оны Гуравдугаар сард тодруулахаар болов

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр /2019.11.28/ 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байсан. Тэгвэл МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгууль болохгүй,  олимпизмын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулах ажээ.

Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өнөөдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.

2019-11-28 10:12

МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Монголын Үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны /2019.11.28/ өдрийн 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлнэ. Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.. 

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг орлон гүйцэтгэж байгаа юм.

Шинэ ерөнхийлөгчид Б.Батүшиг, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм. 

МҮОХ-ны харъяад спортын бүх холбоод мөн Допингийн эсрэг төв багтдаг.