Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сард ОХУ-д айлчилна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сард ОХУ-д айлчилна

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сард ОХУ-д айлчлахаар болсныг ОХУ Монгол улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев мэдээллээ. Тэрбээр ирэх сард ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хоёр орны хамтарсан хуралдаанд оролцох юм байна.

Энэ нь 2010 оноос хойш Монгол улсын Ерөнхий сайд ОХУ-д хийж буй анхны айлчлал болох аж.